НҮҮР
ТАНИЛЦУУЛГА
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ФОТО ЦОМОГ
МЭДЭЭ
ХОЛБОО БАРИХ
index
index
index
index

Мэдээ, мэдээлэл
Үйл явдал
Зөвлөгөө
Танин мэдэхүй
Ажлын байр
Технологи
ОНЛАЙН ТУСЛАХ

Та асууж лавлах зүйл байвал бидэнтэй шууд холбогдоно уу!
ТҮНШҮҮД
ТООЛУУР
1 Зочин онлайнд байна
6 Өнөөдөр
7 Өчигдөр
13 Энэ 7 хоногт
98 Энэ сард
719 Энэ жилд
Нийт: 3238


Нүүр хуудас «

Хямралын үед барилгын төслийг хэрхэн амжилттай гүйцэтгэх вэ?

 Эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа тухай  улиг болтол  ярьж байгаа ч түүнийг хэрхэн даван туулах тухай төдийлөн дуугардаггүй. Барилгын Хөгжлийн Үндэсний Нэгдсэн Төв /БХҮН/,  МҮХАҮТ-ын Барилгын Зөвлөл, “Барилга.МН”, “Fortune Properties Group” -тэй хамтран барилгын салбарт мөр зэрэгцэн оршиж байгаа компаниудад эдийн засгийн хямралын үед төслийг  үр ашигтай боломжит зардлаар богино хугацаанд гүйцэтгэхэд зориулж  нэгэн сонирхолтой сургалт семинарыг өнөөдөр зохион байгуулав.

  МҮХАҮТ-ын хурлын танхимд  “Барилгын төслийн удирдлага”  сэдвийн хүрээнд болсон энэхүү арга хэмжээнд барилгын салбарын  хөрөнгө оруулагч болон төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэлийн  үйл ажиллагаа явуулж байгаа 80 гаруй компаний удирдах ажилтнууд оролцсон юм.
Түүнчлэн семинарын үйл ажиллагаанд зориулж СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нандин-Эрдэнэ “Хямралын үеийн маркетинг” сэдвээр, “Fortune Properties Group” ХХК төслйин захирал Б.Гүнболд “Барилгын төслийн удирдлага, төлөвлөлт, хяналтын систем” сэдвээр, мөн тус групийн Бизнесийн хөгжил, хөрөнгө оруулалт хариуцсан захирал М.Отгонбаяр “Хямралын үеийн барилгын төслийн стратеги” сэдвээр, “Fortune Properties Group” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баянмөнх нар  “Проперти менежмент гэж юу вэ?”  сэдвээр тус тус  илтгэл тавьсан юм.

Хямрал бол шалгалт

Б.Нандин-Эрдэнэ “Хямралын үеийн маркетинг” илтгэлдээ хямралын үед компаниуд төсөв хэмнэх, орон тоогоо цөөлөх, үнэ бууруулах зэрэг маркетинг хэрэгжүүлдэг. Мөн эдгээр арга дээр нэмж хэрэгжүүлж болох онолыг хэд хэдэн арга, нөхцөл байдлыг зааж өгсөн ч компани бүрийн нөхцөл байдал боломжоос шалтгаалаад тогтсон жор байхгүйг сануулав. Иймд сандрах шаардлагагүй та хямралтай нүүр тулсан анхны бизнесмэн биш бас  сүүлийнх нь биш хэмээсэн юм. Учир нь дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас гаргасан судалгаагаар хямрал 3-8 жилд давтагдах шинжтэй өрнөдөг болохыг тогтоожээ. Мөн тэрбээр хямрал зөвхөн муу үр дагаварыг дагуулдаг бус давуу талыг ч олгодог болохыг хэлж тайван, ухаантай байж, зөв маркетинг явуулж,  “шалгалтаа”  амжилттай өгөхийг хүсэн ерөөсөн юм. Учир нь хямрал гэдэг аль ч салбарт маш хатуу шалгалт байдаг гэнэ.

Барилгын ажилчид 15-20 хувийг үндсэн ажилдаа зориулдаг
“Fortune Properties Group” ХХК Төслийн захирал Б.Гүнболдын  “Барилгын төслийн удирдлага, төлөвлөлт, хяналтын систем” илтгэлдээ дээрх үгийг хэлсэн нь олон хүмүүсийг тийм байна хэмээн хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн. Энэхүү тоо баримтыг судалгаан дээр үндэслэн гаргаж ирсэн бөгөөд өнөөдрийн манай барилгын гүйцэтгэгч байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн томоохон дүгнэлт байсан юм. Мэдээж дээрх хувийг хэрхэн ихэсгэж үр дүнтэй ажиллах аргуудыг зааж өгсөн нь түүний илтгэлийн үр дүн орших бизээ.

Зах зээл дээрээс хөрөнгийг босгож болно
М.Отгон баярын  “Хямралын үеийн барилгын төслийн стратеги” сэдэвт илтгэл барилгын компаниудыг олон нийтийн өмчит компани болох саналыг тавьсан бөгөөд  бонд гаргах замаар зах зээл дээрээс хөрөнгө босгож үйл ажиллагаагаа эрчимжүүлэх нь хямралын үед муугүй гарц хэмээсэн. Мөн хэрхэн энэ үйл ажиллагааг амжилттай явуулах арга замыг заасан нь нийт оролцогчидын анхаарлыг эрхгүй татсан юм.

“Проперти менежмент гэж юу вэ?”
С.Баянмөнх  захирлын илтгэл энэ асуултанд хариулт өгсөн. Дэлхий дахинд энэ ойлголт хэзээ бий болсон. Манайд ямар байгаа тухай нэлээд дэлгэрэнгүй ойлголт уг илтгэлээс авсан биз ээ. Манай компаниуд барилга угсралтын ажлаа ч хийгээд, бараа материал болон орон сууц борлуулах зэрэг бүхий л ажлаа өөрсдөө хийдэг нь ажил цалгардахын үндэс гэнэ. Тэгэхээр энэ  бүгдээс алийг нь сайн хийхээ тодорхойлоод түүндээ ач холбогдол өгч байхыг тэрбээр зөвлөсөн.


Мэдээг оруулсан: П.Өлзийням
Эх сурвалж: Барилга.МН
Буцах

© 2015-2016 он.  'Оргих Наран Булаг' ХХК.  Бүх эрх хуулиар хамгаалагдана.

Бvтээсэн МикроДизайн ХХК