НҮҮР
ТАНИЛЦУУЛГА
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ФОТО ЦОМОГ
МЭДЭЭ
ХОЛБОО БАРИХ
index
index
index
index

Мэдээ, мэдээлэл
Үйл явдал
Зөвлөгөө
Танин мэдэхүй
Ажлын байр
Технологи
ОНЛАЙН ТУСЛАХ

Та асууж лавлах зүйл байвал бидэнтэй шууд холбогдоно уу!
ТҮНШҮҮД
ТООЛУУР
1 Зочин онлайнд байна
1 Өнөөдөр
2 Өчигдөр
24 Энэ 7 хоногт
68 Энэ сард
416 Энэ жилд
Нийт: 2935


Нүүр хуудас «

Байгалын самар хуш болон самрын талаар ойлголт

 1.Хушин ойн тархалт. Хушин ойн манай манай гариг дээр ОХУ, Монгол улсын нутаг дэвсгэрт тархсан, экологи, эдийн засгийн чухал ач холбогдолтой, ховор, үнэт модны нэг юм. Дэлхийн нийт хуш модны нөөцийн 90 гаруй хувь ОХУ-ын Сибирийн ой тайгаар тархсан бөгөөд ойролцоогоор 35 сая га талбайг эзэлдэг. Хушин ой нь Монгол орны Хангай, Хэнтий салбар уулаар тархан ургадаг.
 
 

  2.Хушин нөөц. Монгол орны ой сан бүхий нутаг дэвсгэрийн 9919.9 мян га талбай буюу 7.7 хувийг /нөөц нь 150525 м3 буюу 12 хувь/ эзлэн ургадаг.
Үүнээс Архангай 28.3 мян. га, Булган 51.2 мян. га, Төв 311.5 мян.га, Хэнтий 200.5 мян.га, Өвөрхангай 18.4 мян. га, Хөвсгөл 153.7 мян.га, Улаанбаатарт 36.9 мян. га талбайд тархан ургаж байна.
Хушин ой нь Манай орны ой бүхий уул нуруудын тунадас их унадаг нилээд чийгархаг уур амьсгалтай газруудад алаг цоог тархалттай ургадаг. Хушин ой нь царам, тайга, тайгын ойн бүслүүрт уулын хойд хажуугийн ихэвчлэн дээд хэсэгт дангаар эсвэл голдуу нарс, шинэстэй хамт ургаж холимог ой үүсгэдэг.
Хуш модны таксацын үзүүлэлт нь 2005 оны байдлар дунадаж нас нь 145, нэг га-ийн нөөц 177 м3, нэг га-ийн жилийн өсөлт 1.2 м3 байна.
Хуш задгай газар 25 насандаа, шигүү ургасан ойд 50 насандаа үр өгч эхэлнэ.
Самрын борогцойны давирхай нь арилж, хайрсан бүрхэвч нь амархан салдаг болох нь самар бүрэн болж гүйцсэний  шинж тэмдэг юм. Самрыг 80-150 насны, 0.5-0.6 өтгөрөлтэй хушин ойгоос түүх нь ашигтай.
 
3.Хушны самрыг ашиглах боломж. Хүн төрөлхтөн самрыг олон мянган жилийн турш ашиглаж ирсэн боловч өнөөг хүртэл хушны самраас гарах ашиг шимийг бүрэн судлаагүй байна.
Самрын чөмөгний найрлагад тос, тослог 59.9 хувь, уураг 19.6 хувь, нүүрстөрөгч 16.7 хувийг эзлэхийн зэрэгцээ цардууул эрдэс бодис, витамин зэрэг бусад бодис агуулагддаг.
Энэ чанарыг харгалзан самрыг эмчилгээ, гоо сайхан, хүнсний зориулалтаар өргөн хүрээтэй ашигладаг.
Өнөөдрийн байдлаар хушны самрыг тос, цөцгий, майонез, шокалад зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн хүрээтэй ашигладаг.
Сүүлийн үед самраас хүний биед ашигтай магни, төмөр, зэс, фосфор, иод, эрдэс бодисыг нээн илрүүлээд байгаа нь эмчилгээний зориуулалтаар  ашиглах боломжтойг харуулж байна.
 Мөн түүнчлэн самрын тосыг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг шинэ технологи нэвтэрч, ОХУ самрын тосыг АНУ, БНХАУ, БНСУ болон бусад оронд өргөн хүрээтэй экспортолж байна.
Өнөөдөр дэлхийн зах зээл дээр боловсруулсан 1 литр самрын тос 80-90 ам долларт хүрч байгаа мэдээ байна. Оросын эрдэмтдийн тооцоолсноор сибирийн Их тайгаас жилдээ 10-12 сая тонн самар хурааж болох ажээ.
 
4.Манай орон дах самрын ашиглалт. Манай улсын хувьд хушин ойгоос жилдээ дундажаар бага ургацын жилд 3.0-3.5 мянган тонн, их ургац жилд 5.0-6.0 тонн самрын хураан авч ашиглах боломжтой гэсэн   тооцоо бий.
 Гэвч сүүлийн жилүүдэд тохиосон ган гачиг болон ой хээрийн түймэр, хүний сөрөг нөлөөний улмаас хушин ойн талбай буурах хандлагатай байна. Самрын их ургацын жил нь 3-4 жилд нэг удаа тохиолдох бөгөөд мөн хугацаанд самар огт ургахгүй ч жил бий.
 Иймээс самрын ургацын жилийн давтамжийг урьдчилан тогтоох байнгын судалгаа шинжилгээний ажлыг хийх шаардлагатайгаас гадна тухайн жилд бэлтгэх боломжтой самрын хэмжээг гаргаж байх нь чухал юм.
                Самрын ургацын байдлаас хамаарч нэг модноос дунджаар 80-120 ширхэг боргоцой түүх боломжтой, ургац сайн жил дээд тал нь 250 ширхэг боргоцой түүх тохиолдол бий.
Амьдрал дээр 5 уут боргоцой цайруулж нэг шуудай /45 кг/ самар гарган авдаг. Нэг шуудайнд 350-500 ширхэг боргоцой ордог.
Нэг шуудай боргоцойноос 7-10 кг самар гарган авдаг.
 Нэг модноос дунадажаар 1.5-3.6 кг самар түүх боломжтой. Боргоцой бэлтгэх явцад модны иш гэмтэх, гэмтсэн хэсгээр иш, иш холтосны шавьж нэвтрэн орох замаар хуш мод гэмтэж хатах тохиолдол нилээд хэмжээгээр гардаг.
 
5.Хуш модыг хамгаалах эрх зүй. Монголчууд дээр үеэс байгаль орчноо хамгаалах, түүний дотор ойн баялагийг хамгаалах, ариг гамтай ашиглах талаар сайхан уламжлалтай билээ. Манай малчид хуш модыг бага хэмжээгээр бэлтгэж, гэрийн мод хийхэд ашиглаж ирсэн билээ.
Хуш модыг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар төр засгаас тодорхой арга хэмжээ авч ирэв. Ойн тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр хуш модыг бэлтгэж ашиглахыг хориглосон байна.
Байгалийн  ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаар ашиглаж болохыг заасан.
Хуш модыг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тушаалын хавсралтаар ховор ургамал, амьтны жагсаалтанд оруулж  баталсан. 2004 оны Засгийн газрын 165 дугаар тогтоолоор нарсны төрлийн үр жимсийг ахуйн болон судалгаа шинжилгээний зориулалтаас бусдаар хэрэглэхийг хориглосон. Нарсны төрлийн модонд хуш орно.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15-ын 4-т Төрийн захиргааны төв байгууллага болон Байгаль орчны яам "Хууль тогтоомжийн дагуу жил бүр ашиглаж болох ой, ургамал, амьтны хэмжээг тодорхойлж, экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт байгалийн зарим төрлийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох" бүрэн эрхтэй билээ.
Энэ эрх хэмжээнийхээ хүрээнд Байгаль орчны сайд 2006 онд 264 дүгээр тушаал гаргаж үйлдвэрлэлийн зориулалтаар хушны самар бэлтгэхийг хориглосон билээ.
 
6.Хушны самрын ашиглалт. Дээр үеэс манай өвөг дээдэс хушны самрыг зөвхөн ахуйн хэрэглээндээ хүнсний журмаар хэрэглэж ирсэн байна. Харин сүүлийн жилүүдэд хуш модны нөөц бүхий аймгуудад самрыг хулгайгаар их хэмжээгээр бэлтгэж, ойн баялагт нөхөж баршгүй хохирол учруулах болов. Иргэдийн бэлтгэсэн самрыг бэлэн мөнгөөр их хэмжээгээр худалдан авч, БНХАУ-д гаргадаг сүлжээ нэгэнт бий гэсэн мэдээлэл байдаг.
Дэлхийд ховор хушин ойг хамгаалах хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг зэрэгцээ өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг хэрэгжүүлэхаар тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байна. Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйл, Байгаль хамгаалах орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх заалт, Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын 2006 онд 264 дүгээр тушаал зэрэг хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийг үндэслэн хушны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэхийг хориглоход байгаль орчны болон хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь зүйтэй.
Нөгөө талаар дээрхи хууль тогтоомжийг  зөрчиж, үе үеийн Засгийн газраас самрыг экспортлох шийдвэр гаргаж байсан зуршлыг эцэс болгох санал болгож байна
                Манайд сүүлийн үед хушны самрын үйлдвэр, цех, тасгууд болон хувийн хэвшлийн шугамаар байгуулагдаж байна. Эдгээр нь байршлын хувьд Хэнтий, Сэлэнгэ, Төв аймгийн нутгуудад байна.
  
МУИС, ОЙ СУДЛАЛЫН ТЭНХИМ
Буцах

© 2015-2016 он.  'Оргих Наран Булаг' ХХК.  Бүх эрх хуулиар хамгаалагдана.

Бvтээсэн МикроДизайн ХХК