НҮҮР
ТАНИЛЦУУЛГА
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ФОТО ЦОМОГ
МЭДЭЭ
ХОЛБОО БАРИХ
index
index
index
index

Мэдээ, мэдээлэл
Үйл явдал
Зөвлөгөө
Танин мэдэхүй
Ажлын байр
Технологи
ОНЛАЙН ТУСЛАХ

Та асууж лавлах зүйл байвал бидэнтэй шууд холбогдоно уу!
ТҮНШҮҮД
ТООЛУУР
1 Зочин онлайнд байна
2 Өнөөдөр
3 Өчигдөр
20 Энэ 7 хоногт
83 Энэ сард
196 Энэ жилд
Нийт: 2715


Нүүр хуудас « Нүүр танилцуулга

ТАНИЛЦУУЛГА

Манай компани нь гадаад дотоод худалдаа, хушны самар боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2015 оны 03-р сард байгуулагдсан.

Бид
хуш модны самрыг Монгол улсын MNS 5693-2006  стандартын дагуу хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн норм дүрэм, журам, стандартаар техник технологийн горимын дагуу жижиглэн савлаж бэлэн бүтээгдэхүүн болгож зохих байгууллагуудын албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлж байна.

Журмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.estandard.gov.mn/admin/editors/spaw2/uploads/files/2.MON-CAT%202015-09-18_2.pdf сайтаар орж танилцана уу.
 
Хушны самар болоод хушны самран бүтээгдэхүүн нь манай орны хувьд болоод дэлхийн зах зээл дээр шинээр орж ирж байгаа төрөл зүйл бөгөөд өвөрмөц сайхан амт, тэжээллэг чанараараа эрэлт хэрэгцээ нь хурдацтайгаар нэмэгдэж буй бүтээгдэхүүн юм.
 
 
Гол түүхий эд болох самарыг ургуулдаг “Сибирийн хуш” мод нь зөвхөн Оросын холбооны улс болон манай оронд л ургадаг бөгөөд энэ боломж нь цаашид манай оронд ийм үйлдвэр хөгжих таатай нөхцөл болж өгөх
юм. ОХУ-д Хушны самраар 40- гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэдэг ба 1990 –д оноос өмнө Монголд самрын тос нийлүүлдэг байсан бол одоо бид дотооддоо энэхүү үйлдвэрлэлийг өөрсдийн нөөц боломжоороо үйлдвэрлэн бэлтгэн нийлүүлдэг болоод байна.
 
Байгалын хушны самар нь амт чанар сайтай уураг их хэмжээгээр агуулагдсан , шингэц сайтай уг бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний үйл ажилгааг сайжруулах , хөгшрөлтөөс сэргийлэх , цусны өвчин зүрхний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөхөөс гадна тамир тэнхээ болон ой тогтоолтыг сайжруулж , ясны шохойжилт үүсэхээс сэргийлэх , цусан дахь холестеринийг бууруулж , цусны даралтыг тогтворжуулах зэрэг маш олон талын ач холбогдолтой юм.

Давуу тал, ач холбогдол:

 - Эрүүл мэндэд өндөр ач тустай
 - Олон төрлийн витамин агуулдаг
 - Тэжээллэг, өндөр илчлэгтэй
 - Цэвэр байгалын гаралтай бүтээгдэхүүн
 - Гудамжинд зарагддаг эрүүл ахуйн баталгаагүй, халдварт өвчин тарах нөхцөл, ·эх үүсвэр болдог самар, түүнийг хиртэй гараар барьж цөмдөг нийтийн буруу хэрэглээг соѐлтой эрүүл, цэвэр хэрэглээгээр солино.
 - Байгалийн баялгийг үр ашигтай хэрэглэнэ.
 - Эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг олноор нэмнэ.
 
ҮНЭТ ЗҮЙЛ: Бидний үнэт зүйл нь судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэн, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан  хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээг эрхэм болгох юм.

АЛСЫН ХАРАА: Бид Монгол улс дахь самрын зах зээлийг дотооддоо хангахаас гадна гадаад зах зээлд зохистой тоо хэмжээгээр ханган нийлүүлэх зорилготойгоор ажиллах, цаашдаа  хамгийн сүүлийн үеийн технологиор самрын бүтээгдэхүүний хүнсний төрлийг  тодорхойлдог тэргүүлэгч компани болно.
 
Уншсан: 851 | Буцах

© 2015-2016 он.  'Оргих Наран Булаг' ХХК.  Бүх эрх хуулиар хамгаалагдана.

Бvтээсэн МикроДизайн ХХК